Нийгэм

Үндэсний их баяр наадмыг гурван тэрбумаар зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга И.Баатархүү, Соёлын дэд сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Урлаг соёлын салбар хорооны дарга М.Батбаяр, тус соёлын салбар хорооны гишүүн Үндэсний урлагийн их театрын дарга Г.Цоггэрэл нар мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга И.Баатархүү: -Өнгөрсөн жилүүдийн наадмын төсөл 2.8-3.1 тэрбум байсан. Бид үүнээс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна. 10 тэрбум төгрөгөөр зохион байгуулах тухай мэдээлэл гарч байсан. Энэ бол наадам зохион байгуулах төсөв биш. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш хийх ажлын төсөв гэж ойлгосон.
Соёлын дэд сайд М.Батбаяр: -Ардын хувьсгалын 100 жилийн ойд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийн зарцуулалт маш бага хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ мөнгийг эрүүл мэндийн салбар руу шилжүүлэх шийдвэр хэвээрээ. Удахгүй төсвийн толотгол хэлэлцэхээр энэ нь тодорхой болох байх. Түүнээс бус 10 тэрбум төгрөгөөр наадам хийх гэж байсан юм биш. Үндэсний их баяр наадам бол тусдаа төсөвтэй.
Үндэсний урлагийн их театрын дарга Г.Цоггэрэл: -Цахимаар явуулах наадмын нээлт, хаалтад зориулсан урлаг соёлын арга хэмжээнд аль болох цөөхөн хүнийг оролцуулж байгаа. Нийтдээ 350 хүн оролцоно. Зураг авалтаа Хүй долоон худагт хийж эхэлж байгаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!