Нийгэм

У.Хүрэлсүх Ц.Элбэгдоржийг тангараг өргөх ёслолдоо урьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн өнөөдөр морин цагт буюу 11 цаг 40 минутад тангаргаа өргөнө. Уг ёслолд үе үеийн Ерөнхийлөгч нарыг урьсан бололтой. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдлаа. Бэлдээд байж байна” хэмээн зургаа оруулжээ.
Ерөнхийлөгчийн тангаргын ёслол дууссаны дараа Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэх, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулах юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!