Нийгэм

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнийг эхлүүлсэн “Takesan Miso Ramen”-ны менежерийг баривчилжээ

Улсын Онцгой комиссоос мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоосон билээ. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгасан. “Takesan Miso Ramen”-аас “Тэвчээр тасарлаа” акцыг өрнүүлж, өнөөдрөөс заалаар үйлчилэхээр болсоноо УОК-т цахимаар мэдэгдсэн. Уг акцыг ААН-үүд дэмжиж, заалаар үйлчилнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл “Takesan Miso Ramen”-ны менежерийг Сүхбаатар дүүргийн Цагдаа нар баривчилсан гэдгийг өөрийн цахим хуудсаараа мэдээллэв. Уг мэдээлэлд “Манай үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар баривчлан авч явлаа. Гаргасан мэдэгдэлдээ бат зогсож үйл ажиллагаагаа хэвийн явуулж тэмцлээ үргэлжлүүлэхээ үүгээр уламжлахын сацуу биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс албан байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ирж хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. Цагдаа, мэргэжлийн хяналт, УОК-хон ирж хааж, битүүмжлэх гэж оролдсон ч бид 24:00 цаг хүртэл ажиллах тул манайхаар үйлчлүүлж байнга хүнтэй байлгаж ухамсартайгаар эсэргүүцлээ илэрхийлнэ үү хэмээн хүсэж байна. Үйлчлүүлэгч та хүн болон ширээ хоорондын зайгаа барин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж биднийг дэмжинэ гэж итгэж байна” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!