Нийгэм

Иргэний үнэмлэх дээр байдаг QR кодыг уншуулж “Вакцины гэрчилгээ”-г харах боломжтой боллоо

“E-Mongolia”  төслийн хүрээнд коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг таних  “COVID-19 QR Verify” аппликейшныг нэвтрүүлээд байгаа юм. Тэгвэл Улсын онцгой комиссын Шуурхай штабын “Мэдээлэл технологийн баг”-ийн гишүүн Т.Уламбаатар, “E-Mongolia”-аас авах боломжтой дархлаажуулалтын гэрчилгээ болон иргэний үнэмлэхний ард байгаа QR кодыг тус аппликейшнаар уншуулахад тухайн иргэнийг дархлаажуулалтад хэдэн тунгаар хамрагдсан талаарх мэдээллийг авах боломжтой. Дархлаажуулалтын гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үедээ иргэний үнэмлэхээ ашиглахад хангалттай гэсэн үг. Мөн аль нэг товчоогоор нэвтрэх, байгууллагаар үйлчлүүлэх зөвшөөрөл авахдаа иргэний үнэмлэхний QR кодоо уншуулахад хангалттай” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!