Нийгэм

Ж. Мөнхбатад холбогдох хэрэг нийслэлийн прокурорын газарт шилжжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон байж болзошгүй шалтгаанаар өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж буй.

Хэргийг эргэн сануулбал, энэ сарын 16-ны үүрийн 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Албаны шалгалтаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийн биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх. Учир нь хохирогчийн уруул сэтэрч, хэд хэдэн газраа ноцтой бэртэл авсан тул гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлсэн гэгдэж буй. Ж.Мөнхбат одоогоор дээрх хэрэгтэй холбогдуулан ам нээгээгүй байгаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүнтэй холбоотой мэдээллүүд цахим ертөнцөд түгсэнтэй холбоотойгоор алба хаагчдад дотоод хяналт шалгалт хийгдэж эхэлсэн билээ. Улмаар дээрх хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорын газарт харьяалал тогтоож, МБА-ны мөрдөгчдөөр хэргийг нь шалгуулахаар болж байгааг эх сурвалж мэдээллээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!