Нийгэм

Н.Алтанхуяг: Эхлээд 8 саяар эмчилдэг гэж байсан бол одоо 160 мянга болсон байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Хуулийг он дуустал сунгахыг дэмжихгүй байна. Засгийн газарт эрх мэдэл дутаагүй. Төр ба иргэн хоёр итгэлцэж байж ковидыг ялна. Шулуухан хэлэхэд, төр нэгэнтээ иргэдийнхээ итгэлийг алдсан байна. Итгэл гэдэг бол цагаан цаастай адил, нэг үрчийвэл буцааж хэзээ ч хэвэндээ орохгүй.
Төр өөрөө ковидоосоо илүүтэй аюултай корона болчихсон байх вий дээ. Өнгөрсөн хугацаанд хүний үндсэн эрхүүдийг Засгийн газар хэр сайн сахиулав аа?
ХЭҮК-ыг УОК хуралдаа ч оруулдаггүй гэсэн.
УИХ-ын гишүүн П.Сэргэлэн: Эрүүл мэндийн салбараа дэмжих арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Үүний тулд,
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад онцгой нөхцөлийн нэмэгдэл олгодог болгох
Цар тахлын голомтод ажиллаж буй 10-аас дээш хоног гэртээ харьж чадахгүй байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох
Илүү цагаар ажиллаад нэмэгдлээ авч чадаагүй бол үүнийг нөхөж олгох
Шагнал урамшууллын олгож урам хайрлах
Цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авч амь нас нь эрсэдсэн тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтнуудын ар гэрт нь 10 жилийн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох
Цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авч эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа алдвал 1-3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож цалингийн зөрүүг нь олгох хэрэгтэй.
Машин, төхөөрөмжийг худалдаж авч болох ч чадварлаг мэргэжилтнүүдийг бий болгоход урт хугацаа шаардагдана.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Эхлээд хуулийнхаа хэрэгжилтийг ярьж байж сунгах эсэхээ ярь. Удирдаж байгаа хүмүүс бодлогоо их буруу явуулсан. Мэдлэг боловсролгүй, чадваргүй хүмүүсээр дүүрснээс болж иргэд амь насаараа хохирч байна. Төсөв мөнгө хангалттай өгсөн, төрийн албанд хүмүүсээ авах эрхийг хангалттай өгсөн. Найман саяар эмчилдэг гэж эхэлсэн, дараа нь дөрвөн сая болсон, одоо 160 мянга болж байх шиг байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!