ЗөвлөгөөНийгэмТанин мэдэхүй

НЭГ УХААНТАЙ ХҮН ИНГЭЖ ХЭЛЖЭЭ…

Та хүүхдэдээ байр, машин авч өгөх гэж байдгаа барьж байна уу?
Хүүхдийн хувь заяаг өөрчлөх эрх танд хэн өгөв? Тусалж байгаа биш ус болж байгаагаа ухаараг тун. Дэмнэж тэтгэлгүй л яах вэ, өмч тасдан өгч, өвлөн дамжуулдаг ёсон буй боловч тэгтлээ бас тэгээ бүү алд.
Өөрийн хүчээр, өөрийн хөлсөөр, өөрийн зовлонгоор, өөрийн ухаарал сэхээрлээр буй болгодог ууттай хишгийнх нь урдуур нь хөндөлдөн орж юундаа үрсээ хорлоно вэ, бид…
Тэд чинь өөр өөрсдийн хувь хишигтэйгээ нартад ирсэн улс. Ямар хэмжээтэй хөеө цуглуулах хийгээд товлосон тохирсон цаглабартай жамыг бүү царцаа. Цаана нь тэд ямар тэмүүлэлтэй амьдрах вэ…
Тэд олохоо өөрсдөө олог, бүдэрч, босож бэхжиж хүн болж, хүн болсон хэргээ бүтээг. Бүхнийг нь урдуур орж гүйгээд бэлтгэж өгөөд байвал, лусын хааны хишиг нүдгүй өглөг болно.
Тэгэхээр үр хүүхдэдээ боломж олго.
Өглөө эртлэн босго. Өөрсдөөр нь жаргал зовлонг туучуул. Ухаажиг. Битгий гуутай бурхан шиг шүтэж шүншиглээд бай. Зүгээр л гүйлгэ, мөрөөдүүл. Мөнгөө алдаг, мөрөөдлөө олог, дахиад алдахгүй. Алдаа бол амжилтын угтвар. Аяа үүнийг эртлэн мэдрэгтүн.
Монгол гэрт амьдарч үзэг, мод түлээтэй ноцолдог. Даарч халууцаж дагжин чичирч үзэг. Гэрийн дээвэрт аадар нүдэхийг сонсог. Салхинд өрх дэрвэхийг чагнаг.
Сэтгэл нь хатчиж, бие нь бэхжиж, билэг нь бадраг. Бүгдийг бүү тулга.
Бэлэн хоол, бэлэн байр машинаар булдах тусам битүү морьд хэвээр байх вий.
Битгий хүүхдүүдээ хорло. Би үүнийг хэлэх гэсэн юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!