Нийгэм

Л.Баттөр: Халдвар хэзээ хэдэн сард буурна гэж тодорхой хэлэхэд хэцүү байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр “0-17 насны 1.2 сая хүн вакцинд огт хамрагдаагүй боловч 20 мянга нь ковидоор өвдсөн байна. 18-аас дээш насны хоёр сая 160 мянган иргэний 1.7 сая нь хоёр тундаа бүрэн хамрагдсанаас 10 мянга орчим нь өвдсөн байна. Вакцин хийлгээгүй насанд хүрэгчдээс 60 мянга нь өвдөж, дархлаа тогтсон байна. Сүргийн дархлаа нэг бол вакцинжуулж, үгүй бол өвдөж байж тогтоно. Нийт нэг сая долоон зуун наян мянган хүнд ямар нэг байдлаар дархлаа тогтсон байна.
Хүн амын 75 хувь нь дархлаатай болвол сүргийн дархлаа тогтоно. Дархлаажуулалтад хэт найдаж, халдвар бүр байхгүй болно гэсэн хүлээлт үүсдэг. Гэвч үр дүн өөр гарсан тул олон нийт бухимдаж үүсэж байна. Тиймээс халдвар тэдэн гэхэд буурна гэж тодорхой тоо хэлэхэд хэцүү. Халдварын тархалт хэр байх нь хөдөлгөөний эрчим, дархлаажуулалт, мутаци зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална” гэлээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!