Нийгэм

Хүргэлтийн машины жолоочийг зодсон иргэн Эх нялхаст эмч хийдэг

Өнгөрөгч зургаадугаар сарын 15-ны 18:00 цагийн орчимд “Таван богд” ХХК-ны борлуулалтын ажилтан Ц, жолооч Б нар нь ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа бусдад зодуулсан билээ.
Тодруулбал, 19-65 ОРО улсын дугаартай Приус 30 маркын автомашины эзэмшигч 31 настай эрэгтэй С нь машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар жолоочтой маргалдаж, улмаар биед нь халдаж зоджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бусадтай зүй бус харьцаж зодсон гэх жолооч нь 1990 онд төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн бөгөөд ЭХЭМҮТ-д эмчээр ажилладаг байна.
Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!