Нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр цагдаагийн байгууллагад “Гомдолгүй” гэсэн мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр цагдаагийн байгууллагад “Гомдолгүй” гэсэн мэдүүлэг өгчээ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй асуудалд холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлсэн.
Тэгвэл Ж.Мөнхбатын гэргий Б цагдаагийн байгууллагад “Гомдолгүй” гэсэн мэдүүлэг өгч, өргөдлөө гаргахаас татгалзсан байна.
Харин гишүүний эхнэрийн гэр бүл нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. Өчигдөр хохирогч Б-ын ээж Д.Цэцгээ өөрийн цахим хуудаст “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо” хэмээсэн байв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!