Нийгэм

Н.Алтанхуяг: Иргэдээ үх гээд зөнгөөр нь хаячихлаа

Н.Алтанхуяг: Иргэдээ үхвэл үх гээд зөнгөөр нь хаячихлаа 263 ажил жагсааж биччихээд хөгжлийн төлөвлөгөө гэж орж ирж байгаад харамсаж байна. Ковидын байдал үнэхээр хүндэрлээ. Тайван байхад найман сая төгрөгөөр эмчилсэн. Дараа нь дөрөв болсон. Одоо жинхэнэ хямралт нөхцөл үүссэн чинь иргэдээ үхвэл үх, сэхвэл сэх гээд зөнгөөр нь хаячихлаа. Гэрээр авч уух гэсэн эмийг нь хоёр компанид арын хаалгаар өгсөн. Тэр нь үнээ нэмчихсэн. Энэ олон арга хэмжээ ярьж суухаар ажлаа хийцгээе. Тяньжинд хэдэн мянган чингэлэг гацсан. Эрээнд 60 машин тээвэрт явж байна. Энэ чинь эдийн засгийг чинь “алж” байна. Хавар болдогоороо болно. Барилгын ажил эхэлнэ. Арматурын, цементийн үнэ өснө. Ийм энгийн ойлгомжтой зүйлсийг урьдчилж хараад Засгийн газар арга хэмжээ авч чадахгүй байна. Засгийн газар юмыг тайлбарлахаа боль. Ажил хий, ард түмний төлөө зүтгэ, аж ахуйн нэгжээ дэмж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!