Нийгэм

Номын баярын үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр болсон явдлын талаар мэдээлж байна.

Номын баярт оролцон, номоо худалдах гэсэн боловч зай талбай үлдээгүй гэж зохион байгуулагчид надад хариулсан юм. Ингээд номын баяр эхлэхэд би очсон. Зарим хүн номоо ил худалдаж байсан тул би номоо зарчих санаатай гурван номоо авч очсон юм. Гэтэл энэ сарын 13-ны өдөр цагдаа нар надад хүч хэрэглэснийг зарим иргэн бичлэг хийн, баримтжуулсан байна лээ. Цахим орчинд намайг олон хүн дэмжсэн. Хоосон саравч, сандал байхаар нь би очиж суугаад номоо дэлгээд байж байтал 18.00 цагийн үед хоёр залуу ирээд, та энд номоо зарж болохгүй, түрээсийн мөнгө төлөөрэй гэхээр нь би хэдхэн минут л сууя гэхэд үгүй гэсэн юм. Би үгэнд нь орж гарсан. Сайн дураараа номоо зарж буй хүмүүсийн хажууд очтол өнөө хоёр охин Сүхбаатар дүүргийн хоёр цагдаатай ирлээ. Тухайн өдөр намайг согтуу байсан гэж зарим хүн бичсэн нь худлаа. Би архи тамхи хэрэглэдэггүй. Цагдаа нар намайг авч явна, дагуулж явна гэсэн юм. Би нийтийн хэв журам зөрчөөгүй тул татгалзтал хоёр цагдаа намайг босгоод, толгой, хавирга руу цохисон. Бөхийн мэхээр газар унагаан, нэг цагдаа нь над дээр өвдөглөж суусан тул одоо ч миний бие хөндүүр байна. Эхнэрийг маань ч цохисон. Надад цагдаа нар гэмт халдлага үзүүлсэн. Би зүгээр явах гэтэл явуулаагүй. Би 58 настай. Тэдгээр цагдаа нар 25 орчим настай болов уу. Би гомдол гаргасан. Шүүх эмнэлэгт үзүүлэн, бичиг авсан. Бидний харсан хүмүүс тойрч зогсоод, бичлэг хийж эхэлсэн юм. Зарим нь намайг өмөөрч, нэг цагдааг татаж, болиоч ээ, хөгшин хүн зодохоо боль гэж шаардлага тавьсны дараа цагдаа нар зугтаачихсан. Миний хамраас цус гарсан байв. 102 руу залган дуудлага өгөхөд тухайн өдрийн ахлах жижүүр намайг дуудсан юм. Очиход түрүүний хоёр цагдаа ирсэн байв. Тэгээд цагдаа нар таныг зодсон гэх баримт байхгүй тул намайг хорино гэж н.Батболд ахмад хэлсэн юм. Би эхнэрийнхээ гар утсанд хоёр цагдаагийн зургийг авсан ч хүчээр устгуулан, гомдолгүй гэж өргөдөл бичүүлсэн юм. Учир нь намайг хорино гэсэн юм. Удалгүй хоёр охин орж ирээд, “Энэ хүн буруутай. Өөрөө цагдаа нар руу дайрсан, согтуу байсан” гэж худал хэлэн, миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн. Би хохиролгүй, гомдолгүй гэсэн өргөдлийг хоёр удаа бичсэн юм. Учир нь эхний өргөдлөө би урчихсан ч надаар дахин бичүүлж, надад үг зааж бичүүлсэн юм. Хоёулаа эр хүний ёсоор ингээд салъя гэсэн тул би өргөдөл бичсэн. Ахмад н.Батболд гэмт хэргийг илрүүлэх биш нуун дарагдуулах үйлдэл хийсэн. Миний бичлэгийг устгуулсан ч бусад хүмүүсийн бичлэг ил боллоо. Болсон явдлын маргааш нь буюу 14-нд би Ерөнхий прокурорт өргөдөл гаргасан. н.Батболд үүнээс хойш над руу өдөр бүр залгаж, та хаана байна, уулзъя хэмээн дарамталж байна. Би гомдлоо буцаахгүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн Хэлтсийн дарга нь хүртэл над руу ярьсан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!