Нийгэм

Үндэсний их баяр наадмыг хойшлуулахыг шаардав.

ХҮН-аас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хугацааг хойшлуулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр хүргүүллээ.
Сүүлийн үед өдөрт илрэх халдварын тоо 2000 давж байгаа тул иргэдийг олноор цуглуулсан баяр ёслол хийх нь эрсдэлтэй хэмээн тус нам үзсэн байна. Тиймээс Үндэсний их баяр наадам зохион байгуулахад зарцуулахаар тусгасан хөрөнгөөр “Файзер” вакцин худалдан авч, 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулахыг шаардсан байна. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулж, халдварын тархалтыг хумьснаар 9 дүгээр сард бүх шатны боловсролын байгууллага танхимын сургалтаа эхлүүлэх боломж бүрдэнэ хэмээн тус нам үзэж байгаа аж. Харин зуны улиралд иргэд гэр бүлээрээ орон нутагт аялах, амрах боломжийг хумихгүй байх нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийг зогсонги байдлаас гарах хөшүүрэг болно хэмээн шаардлагад дурджээ.
Түүнчлэн нэн яаралтай төсвийн тодотголыг нэн даруй хийж, зайлшгүй шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг цуцлах, хавтгайруулсан халамжийн бодлогыг хумихыг мөн шаардсан байна. Ингэхдээ хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг шууд бус шат дараатай бууруулах нь зөв хэмээн үзэж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!