Танин мэдэхүй

14-р Далай ламын бага залуу насны амьдрал гэрэл зураг…

Хүн төрөлхтний энх тайванд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж, Нобелийн Энх Тайвны Шагнал хүртэж байсан XIV Далай лам 1935 онд Андуу нутгийн (өнөөгийн Хөхнуур муж) Тагцэр суурингийн ядуу тариачны гэр бүлд төрсөн байна. Цойхон Цэрэн, Соном Цом нарын ес дэх хүүхэд болж хорвоод мэндэлсэн түүнийг эцэг эх нь Лхамдондов хэмээн нэрлэсэн гэдэг. Тэрээр эцэг эхээс 16-уулаа төрсөн ч амьдралын эрхээр ес нь бага насандаа хорвоогоос хальжээ. Ингээд бүгдээрээ хамтдаа XIV дүрийн Далай лам Дээрхийн Гэгээнтэн Данзанжамц буюу Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь Буддын шашны сүсэгтнүүдийн тэргүүний амьдралын мөчлөгөөр аялцгаая!

1933 онд XIII Далай ламыг таалал төгссөнөөс зургаан жилийн дараа хэсэг лам нар Тагцэр сууринд ирж 2 настай Лхам хүүг XIII Далай ламын хойд дүрээр тодруулсан байна.

Тэрээр үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж Х Панчин ламын нөлөөгөөр Төвөдийн Засгийн газрын төлөөлөгчдийг Бээжинд илгээж БНХАУ-тай “17 зүйлтэй Төвөд-Хятадын гэрээ”-г 1951 оны 5 дугаар сарын 23-нд байгуулж, Төвөд улс бие даасан буюу автономит Засаг захиргааны эрхтэйгээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон түүхтэй юм.

Хятадууд Далай ламыг хулгайлж, алах санаатай байгаа гэсэн айдас ард олны дунд түгэж, улмаар Төвдүүд сайн дураараа түүний суудаг Норовлин ордныг бүслэн хамгаалж байжээ.
Үе үеийн Далай лам нарыг түмэн олон шавь нар нь энэрэл нигүүлслийн бодисадва бөгөөд Төвөдийн дээрхийн гэгээн ба Авалогитешвара (Жанрайсиг) бурханы хувилгаан хэмээн сүсэглэдэг юм. Бодисадва хэмээх нь шашин амьд амьтны тусыг бүтээхийн тулд нирваан бололгүйгээр орчлонд төрөл авахаар сонгосон төрөлхтнүүд мөн гэж үздэг ажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!