Зөвлөгөө

Эр нөхөр нь эхнэрээ дараах 6 хүнээс дээр тавьж байх хэрэгтэй…

1.Хүүхдүүдээсээ илүүд тавь.
Бяцхан эсвэл өсөж том болсон хүүхэд тань, эхнэртээ тавих эр нөхрийн халамж анхаарлыг багасгах ёсгүй. Хүү бол эхнэрээ хайрлах ухааныг таниас өвлөж, охин бол өөрийгөө хүндэлж хайрладаг эрийг сонгоно гэсэн үг.
2.Төсөөллийн эмэгтэйчүүдээс дээр тавь.
Эхнэрээ хэн нэгэнтэй, хэзээ ч бүү харьцуул. Үздэг кино, сонсдог дууныхаа шүтдэг эмэгтэйг хүндэллээ гэхэд эхнэрээсээ дээгүүр тавьж болохгүй. Ухаантай хүнээс ийм үйлдэл гарахгүй
3.Өөр эмэгтэйгээс хэзээд дээр тавь.
Хууралт зөвхөн бие махбодын ч бус мөн сэтгэл санааны хууралт байдаг тул сэтгэлээ хамгаал. Сэтгэл дотор чинь байгаа бүхэн амьдрал дээр бодит болон гарч ирэхэд бэлэн байдаг. Гэр бүлдээ бүх зүйлээ зориул


4.Ээж болон эгч, ах г.м бусад гишүүдээс.
Гэр бүлийн чинь нэгч гишүүн эхнэрээс тань илүү биш. Хань хайр гэдэг утгаараа эхнэрийгээ илүү тооц. Ээжийгээ үл тоож, үл хүндэл гэсэн үг биш
5.Найз нөхдөөсөө дээр тавь
Найз нөхдөө орхихгүй нь ойлгомжтой. Гэсэн ч эхнэртэйгээ харьцах харьцаа нь олон жилийн нөхөрлөлөөс тань үнэтэй байдаг гэдгийг ойлго. Нөхөд чинь ирж орой бүр хоол хийж өгөхгүй шүү дээ. Зовох цагт хань чинь дэргэд чинь байна.
6.Олон цагийг тань авдаг цахим найзууд-аасаа дээр тавь.
Гэргийтэйгээ нэг өрөөнд хамт байвч хоорондын тань харилцааг холдуулж байдаг цахим харилцаанаас гэр бүлийн холбоо тань чухал шүү

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!