Нийгэм

2-20 хоногийн өмнө COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн 11 хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын эндэгдэл 11-ээр нэмэгдлээ.

Тухайн иргэд коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаас хойш 2-20 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

  • 2-15 хүртэл хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 50-59 насны 3 хүн,
  • 4-10 хүртэл хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60-69 насны 4 хүн,
  • 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 70-70 насны нэг хүн,
  • 13-20 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны 3 хүн өчигдөр коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Дээрх иргэд амьсгалын архаг дутагшил, уушгины эмнэлгийн бус орчинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал зэрэг өвчний шинж тэмдэгтэй байсан гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 394 болоод буй. Үүнээс 380 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж ЭМЯнаас мэдээлж байгаа бол 14 хүнийг хавсарсан суурь өвчин болон бусад шалтгааны улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!