Нийгэм
УОК: ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ
Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо өдөрт 2000 давж, нийт халдвар 78347, нас барсан иргэдийн тоо 369 болоод байгаа билээ. Улсын онцгой комисс хуралдаж, ковид-19 халдварын нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Хурлаар хөл хорио тогтоохгүйгээр халдварыг хяналтдаа авах, бууруулах болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар ярилцаж байгаа аж. Үүний сацуу халдварын нөхцөл байдлаас шалтгаалж наадам хийх эсэхийг шийдэх гэнэ.