Танин мэдэхүй

Халимны аманд ороод, нулимуулж амьд гарсан эр…

56 настай Майкл Пакард хэмээх эр өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Массачусетс мужийн хойд эрэгт завиар аялж явжээ. Ингээд зориулалтын шумбагч хувцсаа өмсөн, далайн ёроолоос хавч түүхээр ус руу орсон байна.
Гэтэл гэнэтхэн нэг зүйлд цохигдох шиг болоод, дараа нь эргэн тойрныг харанхуй нөмөрчээ. Халимны аманд орсон нь тэр аж. Эхлээд тэр өөрийгөө аварга загасны аманд орлоо гэж бодсон ч шүд харагдахгүй байсан хэмээр Майкл ярилцлага өгөхдөө хэлжээ.
Ингээд 30-40 секундын дараа халим түүнийг нулимж гаргасан ба толгойгоо сэгсэрсээр байсан нь харагджээ. Түүнийг эрэг дээр унасны дараа хүмүүс эмнэлэгт хүргэсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!