Нийгэм

Халдварын тоо хоёр мянга давж, 2188 тохиолдол бүртгэгдэн, 10 хүн нас барлаа

Өнөөдрийн /2021.06.13/ Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр 10400 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 2188 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 2181 тохиолдол дотоодын халдвар, батлагдсан долоон тохиолдол нь эрүүл мэндийн ажилтнуудаас илэрсэн байна.
Нийслэлд 1498, орон нутагт 683 тохиолдол бүртгэгджээ.
Харамсалтай нь сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, нийт нас барсан иргэдийн тоо 361 боллоо.
Харин 496 хүн сүүлийн 24 цагт эдгэрснээр нийт эдгэрсэн иргэд 56946 болсон байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!