Нийгэм

1792 хүн Ковид19-ийн халдвар авч, есөн хүн нас барлаа

 

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11521 хүнээс шинжилгээ авахад 1792 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 73,896 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1791 нь дотоодод бүртгэгдсэн байна. Харин нэг тохиолдол зөөвөрлөгджээ.
Дотоодод бүртгэгдсэн халдварын 1280 нь нийслэлд, 511 нь орон нутагт бүртгэгдлээ.. Сүүлийн өдрүүдэд хөдөө, орон нутгийн халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн 24 цагт есөн хүн эндсэнээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 351 болж байна.
Тодруулбал,
74, 89,61, 52, 83 настай эрэгтэй
79, 73, 60, 66 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
Харин 196 хүн эдгэрчээ. Улмаар нийт эдгэрсэн хүний тоо 56 449 болжээ.
Халдварын улмаас 7,498 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 5059
Хүндэвтэр – 2156
Хүнд – 607
Маш хүнд – 141 хүн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!