Нийгэм

Ковид19-ийн хүндрэлийн улмаас хоёр жирэмсэн нас баржээ

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авсан байна. Тэдгээрээс 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн хоёр жирэмсэн эмэгтэй коронавирусийн хүндрэлээр нас барсан. Тодруулбал, хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!