Нийгэм

Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно

Дотоодод бүртгэгдэх халдварын тоо өдрөөс өдөрт тасралтгүй нэмэгдсээр байна. Сүүлийн үед батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илрэх нь нэмэгдэж буйг албаныхан мэдээлсэн. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр иргэдийн зүгээс kopoнaвиpycийн шинжилгээ, эмчилгээтэй холбоотой санал гомдлыг ихээр илэрхийлэх болсон. Тэгвэл өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг болон шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаагаас тодрууллаа.
Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судлахыг бидэнд чиглэл болгосон. Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Эмнэлгээс эмчлүүлж гарсан ч дахин зовуур, шаналгаа ажиглагдвал хэнд хандах ёстой вэ?  Эмнэлгээс гарсан хүмүүсийг өрхийн эрүүл мэндийн төвүүд хянах ёстой. Хэрвээ эмнэлгээс гарсны дараа ямар нэгэн зовуур, шаналгаа байгаа бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж болно.  Эмнэлгээс гарсан иргэдэд шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн баг очиж үйлчлэхгүй байна гэх мэдээлэл байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?   Эмнэлгээс эмчлүүлж гарах хугацаанд халдвар тараах үе идэвхтэй үе өнгөрсөн байна шүү дээ. Тэгэхээр түргэн тусламж очиж үйлчлэх ёстой. Манайд одоогоор энэ талаар ирсэн гомдол, мэдээлэл ирээгүй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!