Технологи

“OnePlus 8 Pro” утасны камер хувцсыг нэвт харах боломжтойг илрүүлжээ

Өнгөрсөн 4-р сард ухаалаг утасны тэргүүлэх үйлдвэрлэгч болох OnePlus-ын танилцуулсан шинэ утасны камеруудын нэг нь тодорхой материалыг нэвт харуулах боломжтойг илрүүлснээ хэрэглэгчид болон аналистууд мэдээлжээ.
“OnePlus 8 Pro” ухаалаг утасны дөрөв дэх камер дээр дурдсан үйлдлийг хийх чадвартай бөгөөд үүний тусламжтай тунгалаг гадаргууны ард нуугдсан зүйлсийн зургийг (зарим төрлийн хувцасны материал үүнд багтана) авах боломжтой болжээ.
“Pinterest”-ийн хийсэн судалгаагаар тус ухаалаг гар утасны камеруудад өнгө болон хэт ягаан туяаны шүүлтүүр байхгүйгээс ийм боломж бүрдэх болжээ. Эдгээр шүүлтүүрүүд нь хэт ягаан туяаны цацрагт мэдрэмтгий байдлыг арилгадаг юм. 5 мегапикселийн чадалтай тэрхүү камер дээр ийм шүүлтүүр байхгүй тул хэт ягаан туяанд илүү өртөмтгий болж зарим өнгө болоод материалыг нэвт “харах” боломжийг олгож байгаа юм.


Тус ухаалаг утсыг ашиглан “Pinterest”-ийн шинжээчид хар футболкны доор нуусан бичгийг уншиж чаджээ. Энэхүү ухаалаг гар утасны хувьд тунгалаг бус гадаргууг нэвт харахын тулд нарны гэрлээс шаардлагатай хэмжээнд хэт улаан туяаг авах шаардлагатай байдаг. Түүнчлэн “тунгалаг” гадаргуу нь хар өнгөтэй байх ёстой гэнэ.
“OnePlus 8 Pro “ухаалаг гар утасны энэхүү шинэ функцийн талаар олон хүн ярих болсон учраас цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх нь тодорхой юм. Учир нь үүний нөлөөгөөр хүмүүс өөрсдийн хувийн нууц алдагдахаас эмээж байгаагаас гадна компанийн эсрэг нэхэмжлэл гаргахад хүргэж болзошгүй юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!