Нийгэм

ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН 75.4 ХУВЬ НЬ Д.ЭНХБАТАД САНАЛАА ӨГЧЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад буй. Сонгуулийн Ерөнхий хорооноос албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.
Харин СЕХ өчигдөр гадаад дахь монголчуудын саналыг тоолж гаргасан байна. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн байдаг.
Ингээд тооллогын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад дахь Монголчууд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатад хамгийн их буюу 4,084 хүн (75.4%) саналаа өгчээ. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 1,175 хүн (21.7%), АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 160 хүн (3%) тус тус саналаа өгсөн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!