Нийгэм

П.ДЭЛГЭРНАРАН: ИРГЭД ХЭРЭВ ЦАГААН СОНГОЛТ ХИЙВЭЛ МОНГОЛ УЛСЫГ 34 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРНО

Өнөөдөр СЕХ-оос мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Улаан бүсэд байгаа хүмүүсээс авсан саналыг хуудсыг хэрхэн халдваргүйжүүлэх вэ? Улаан бүсээс санал хураалтад оролцож байгаа хүмүүс саналаа өгөхөөсөө өмнө нэг удаагийн бээлий өмсөнө. Гар тооллогын үеэр тухайн хүн саналын хуудсыг гар тооллогоор тоолохоос өмнө эрүүл мэндийн байгууллагын ажилтан амны хаалт болон бээлий зүүн гаргаж ирж, халдваргүйжүүлнэ. Сонгуулийн үеэр ажиллаж буй хэсгийн хороодын ажилчид болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад сургалт орж байгаа. Саналын хуудсаар дамжин халдвар тархах эрсдэл бага. Халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисан тохиолдолд халдвар тарахгүй гэж үзэж байна. Ирц хүрэхгүй нь улмаас дахин сонгууль явагдсан тохиолдолд хөрөнгө мөнгөний асуудал хэрхэх вэ. Сонгогчийн нэрийн бүртгэлтэй холбоотой асуудлыг эцэслэж өгнө үү? – Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ. Хуулиараа СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай.  -Хэрэв иргэд цагаан сонгорлт хийх, ирц хүрэхгүй үед хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан бөгөөд энэ тохиолдолд нийт 34 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулах болж байна.  Гэхдээ сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг. Эцэслэсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн сонгогч нь 2 сая 40 мянга. Түр хасав тэмдэглэгээтэй нь 110773 мянган сонгогч байна. Үндсэн энэ удаагийн сонгуульд 2040556 сонгогч саналаа өгнө. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан автоматжуулсан тоолох систем гацах асуудлууд гардаг. Эдгээр эрсдэлийг хэрхэн тооцоолсон бэ? Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 2593 санал тоолох төхөөрөмжийг түгээж бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж аймаг, сумдуудад нөөц төхөөрөмжүүдийг тараасан. Санал хураалтын өдөр шуурхай ажиллах 148 хүний бүрэлдэхүүнтэй баг бүх аймаг дүүргүүдэд ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдаж байна. Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18 мянган хүн бүртгүүлсэн. Харин үлдсэн 7051 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа хүмүүс юм. Түүнчлэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар багтаж буй юм. Энэ үеэр цагаан сонголтын талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн сурталчилгааны үеэр цагаан сонголтын талаар их сонссон. Ингэж уриалж, ийм зохион байгуулалт хийж байгаа хүмүүс бусад сонгогчдынхоо эрхэнд халдаж байгаа гэсэн үг. Үүнд харамсаж байна. Бид улсын төсвөөс мөнгө гаргаж, төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож, Үндсэн хуулиар олгогдох эрхээ эдэлж байгаа иргэд хэнээс ч хамаарахгүйгээр бие даасан сонголтоо хийх нь зөв. Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил. Цагаан сонголт хийхгүй байх хэмээн иргэддээ итгэж байна. Олгогдож байгаа боломжийг ашиглаад өөрсдийн саналаа өгөх байх гэж бодож байна. Сонгуулийн нүсэр ажил, зардал мөнгөө бодоод, олон албан хаагчдын ажлын үр дүнг иргэд хүндэтгэж, цагаан сонголт гэдгийг хийхгүй байх гэж сонгогчдод итгэж байгаа” гэлээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!