ЗөвлөгөөНийгэм

Дүүргүүдийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ

Дүүргүүдийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр нийтдээ 310 дуудлага очжээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 18 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, зургаан иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгсөн байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11,888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Харин маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан вакцины цэг ажиллахгүй. Зургаадугаар сарын 10-наас дархлаажуулалт хуваарийн дагуу үргэлжилнэ. Шинжилгээ авах цэгүүд хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдсэн байна. Иймд иргэд дараах цахим шуудангаар өргөдөл, гомдлоо илгээх боломжтой.

Баянгол дүүрэг([email protected]) Баянзүрх дүүрэг([email protected]) Багануур дүүрэг: ([email protected]) Багахангай дүүрэг: ([email protected]) Сүхбаатар дүүрэг: ([email protected])Сонгинохайрхан дүүрэг: ([email protected]) Хан Уул дүүрэг: ([email protected]) Чингэлтэй дүүрэг: ([email protected]).gov.mn Налайх дүүрэг: ([email protected])

Эх Сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!