Нийгэм

Н.Түвшинбаяр маргааш албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэвч МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн болох тамга, тэмдгийг авч явсан” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны удирдлагад маргааш албан ёсоор тамгаа гардуулж өгөхөөр болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарт тамгаа авчирч өгсөн бөгөөд маргааш албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх болсон байна. Мөн тэрбээр энэ үеэр олон нийтэд хандаж мэдээлэл хийж магадгүй юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!