Нийгэм

Б.Ялалтынх бүл нэмж охинтой болжээ

Америкийн сагсан бөмбөгийг Монголын хүүхэд залуусын шүтээн болтол нь тайлбарлаж буй Б.Ялалт.Хоббидоо хөтлөгдөн телевизийн салбарт тэр дундаа спортын сэтгүүл зүйд хүч үзэж буй. SPS телевизэд сэтгүүлч, продюсерээр ажиллах болсон Б.Ялалт Даваа гараг бүр тус телевизээр гардаг NBA talk нэвтрүүлгээр спортод хорхойтой олон залуусыг цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон. Мөн “Lumino” хамтлагийн дуучин Баажий буюу Б.Бат-хишигтэй хамтран олон нийтэд хүргэдэг “Бажи & Ялалт” нэвтрүүлгээр олны хайрыг хүртсэн.Түүний гэргий Л.Ариун-Учрал Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч юм. Б.Ялалт цахим хуудаснаа “Ялалтынх гэдэг айл бүл нэмж, охин үртэй боллоо. Аав ээжийгээ зорин ирсэн охин минь чамдаа баярлалаа. Чинийхээ төлөө хичээнэ ээ” гэсэн юм. Гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!