Танин мэдэхүй

Нялх үр хүүхдээ ямар ядаргаатай, лайтай юм бэ гэж хэрхэвч болохгүй. Үрийн заяа нь

Урьд нэгэн цагт залуу хосын гэрт хүсэн хүлээсэн үр тоонот гэрийг нь мялаан мэндэлжээ. Урт удаан хугацаанд хоёрхон биенээр байсан хосууд шинэ төрсөн танхилхан үрийнхээ шөнө уйлах чимээ өдөр асруулах тойлгоонд ихэд сульдаж хоёулаа үе, үе цухалддаг болж гэнэ.
Бондгор хөөрхөн үр нь хүний хайр татам болж байвч шөнө хугаслах нойроо харамлах эх нь ” Ямар ядаргаатай юм бэ? Ядарч унах нь Яасан зoвлoнтой юм бэ? Сунаж унах нь ” гээд үглэж дуулах нь ихсэж үрээ тойглох нь багасаж гэнэ. Үр заяагч тэнгэр нь үнэгчлэн нойрсох үрийг үүр шөнийн заагаар эргэж тойртол:

Бяцхан үр ийнхүү өгүүлж байна гэнэ. ” Алагхан хорвоод би аав ээжийгээ зорьж ирэхдээ амин үр нь болж амар жаргаая гэж ирснээс биш эцээж ядрааж ээжийгээ ингэхийг хүсээгүй ээ. Хайрт ээжийнхээ халуун энгэрт эрхэллээ. Гал уургаа амслаа одоо буцая даа гэж.
Тэнгэр нь ёсоор болгож дээшээ мөнх тэнгэрт нь аваад мордож гэнэ. Тэр цагаас хойш тэр айлд үр ахиж заяагаагүй юм гэдэг. Нялх балчир үрээ алтан хэвлийдээ олдсон цагаас нь эхлэн амны алдаа хэлний хэлтгийг хэлэхгүй байхыг хичээж яваарай. Үрийн заяа гэдэг эмзэгхэн бөгөөд гомдомтгой юм гэнэ лээ шүү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!