Нийгэм

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ: Ховдын Булган суманд эндсэн эхийг хүчээр төрүүлснээс цус алдан нас барсан

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2021.04.30/ Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт амаржихаар ирсэн 34 настай Э эмэгтэй нярайн хамтаар эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Тухайн өдөр болсон явдлыг товчхон сануулбал, тус эмнэлгийн эмч нар талийгаач эмэгтэйг өөрөөр нь төрүүлж 4.8 кг охин эх барьж авсан байдаг. Гэтэл төрүүлэх явцад хүндрэл гарч эмэгтэй цус алдсан бөгөөд тогтоож чадаагүйн улмаас цусны дутагдалд орж нас барсан гэж тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Түмэнбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ:
Төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн бус урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ.
Ховд аймгийн Булган сумын эмнэлэг талийгаач Э-г хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй эх барихын ужиг дурьдатгалтай, хожуу хордлоготой, бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэжээ.
умайн урагдлыг яаралтай оношилж, мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй байна.
Талийгаачийг 2021.04.29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.
Одоо Шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн ЭМЯ дахин дүгнэлт хийж шийдвэр гаргах аж. Уг шийдвэрт үндэслэн хуулийн байгууллагаас шийдвэрээ гаргах юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!