Зөвлөгөө

Энэ маскыг хэрэглээд үс уналт зогсож, илүү өтгөн эрүүл үстэй болоорой

Ихэнх эрчүүдийн хувьд үс унах нь тийм ч ноцтой асуудал байхаа больжээ. Ялангуяа үсээ хусах нь моодонд ороод байгаа тул асуудал байхаа больсон. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийн хувьд өөр бөгөөд үс унах халцрах нь гадаад төрхийг онцгүй харагдуулдаг учир маш хэцүү асуудал юм. Эхлээд бүсгүйчүүд ихэвчлэн сандарч, ирээдүйд илүү ноцтой үр дагаврыг төсөөлж эхэлдэг. Тиймээс үр дүн сайн гайхалтай өвөрмөц жорыг хуваалцъя. Төрсний дараагаар гэнэт үс ихээр унах тохиолдол байдаг. Магадгүй эмнэлэгт хандаад нэмэр болохгүй байгаа тохиолдолд та энэхүү аргыг туршаад нэг үзээрэй.

Шаардлагатай бүтээгдэхүүн:

  • 1 амны халбага согины шүүс
  • 1 амны халбага байгалийн зөгийн бал
  • өндөгний шар
  • 1-2 амны халбага давилс(BURDOCK)-н тос

Бэлтгэх: Бүх найрлагыг нэг холимог болтол нь сайтар холино. Үсний цэвэр сам ашиглан маскаа үсэндээ жигд түрхээрэй.

Душны уутан малгай өмсөөд алчуураар орооно. Хүссэн үр дүндээ хүртэл энэхүү аргыг долоо хоногт 2 удаа давтан хийгээрэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!