Нийгэм

Э.Ананд хүүгийн шинжилгээгээр цусны хорт хавдар гэсэн онош илэрчээ

БНСУ-д эмчлүүлэхээр очсон Э.Ананд хүүгийн шинжилгээгээр цусны хорт хавдар гэсэн давхар онош илэрсэн тухай түүний ээж нийгмийн сүлжээндээ бичжээ.  Тэрбээр “Өчигдөрхөн Ананд хүү бид 2 тусгаарлалтнаас гараад эмнэлэгтээ ирлээ гэдэг баярт мэдээ дуулгаж, ирэх долоо хоногт хагалгаанд орохоор төлөвлөгдөж байсан боловч хагалгааны өмнөх цусны шинжилгээгээр санаанд оромгүй онош гарлаа. Ананд хүү маань цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Нуруу нугасны хавдраас гадна Цусны хорт хавдартай гэдэг нь батлагдаж тэнгэр нурах шиг л боллоо. Иймд сайхан сэтгэлт Монголчуудаасаа дахин нэг удаа хүү бид 2 т тусламжийн гараа сунгаач гэж хүсэх гэсэн юм. Та бүхэн хандивын аянаа битий зогсоогоорой.
Хүү бид 2 одоо Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж бгаа бөгөөд өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхэлнэ ээ. Солонгос дахь утас: 010 5651 9510 Ээж Даваа Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа. Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!