Нийгэм

Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгье гэжээ

Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан.
Н.Түвшинбаярын хувьд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Тэгвэл Н.Түвшинбаяр нь “Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье” гэдгээ мэдэгджээ. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар Live TV-д өгсөн ярилцлагдаа дурьдсан юм.
Сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хориод, одоогоор гадуур үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!