Нийгэм

Л.Баттөр: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ЭМЯ-ны өнөөдрийн /2021.05.27/ мэдээллийн үеэр дараах мэдээллийг өглөө.

 

Тэрбээр “Хөл хориог сулруулж энэ сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээж, мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байна. Нас баралт буурч байгаа ч гэсэн эргээд халдварын давалгаа бий болох эрсдэл байна. Хэрэв энэ давалгаа олон хүнийг хамарвал вакцинжуулалтын ажил маань үр дүнгүй болно. Вакцины хоёр тундаа хамрагдсан хүмүүс халдвараас бүрэн сэргийлэгдэнэ гэсэн буруу ойлголттойгоос халдвар хамгааллыг сахихгүй байна.Вакцины эхний тунд хамрагдсан хүн ам амын 0.5 хувь нь халдвар авсан буюу 9000 гаруй хүн өвдсөн гэсэн үг.
Вакцины тунгаа бүрэн авсны дараа ч гэсэн халдвар авах эрсдэл хэвээр. Дэлхийн олон улсын байгууллагуудаас ч гаргасан судалгаа бий. Манайд вакцины хоёр тундаа хамрагдсан хүмүүсээс 3000 гаруй хүн халдвар авсан. Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоног болсны дараа мөн онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Яагаад дархлаа тогтоогүй байна вэ гэдгийг судална гэсэн үг.
14 хоноод 100 хувь дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч дархлаа тогтох хугацаа нь өөр өөр” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!