Нийгэм

“Атаархуу” Аглуу алтан партнёр Одончимэгтэйгээ эргэн ирлээ

Монголын хошин урлагийн салбарт өөрийн зам мөрийг тодоос тод гаргаж яваа уран бүтээлч бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу. Одоогоос 7-8 жилийн өмнө ид мандаж байх үедээ хошин урлагийн “Х-Түц” хамтлагаас өрх тусгаарласан тэрээр хуучин хамтлагийнхантайгаа эргэн нэгдэж, хамтарсан уран бүтээл хийхээр болсон бололтой.
Түүнийг “Х-Түц”-ээс эхнэр Оюунчимэгтэйгээ “хөтлөлцөн” гарсны дараа тухайн үеийн хэвлэлүүд “Одноо, Онон нартайгаа хэрэлдэ ж муудалцаа д хамтлагаасаа гарлаа” хэмээн бичиж байв. Харин жүжигчин Аглуу энэ бүхнийг эрс няцаасан тайлбарыг хийж, бие даасан уран бүтээлч болсноо илэрхийлж байв.
Жүжигчин Аглуугийн хувьд Х-Түц хамтлагаас гарсны дараа АН-ынхантай сүжирч, тухайн үеийн “Батар” сайд Ц.Оюунгэрэлтэй нийслэлийн төв талбайд таанз эргэж байв. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын төв штаб дээр сонгуулийн сурталчилгааны арын албанд томилогдон өөрийнхөө үүргийг онц сайн биелүүлсэн.
Уран бүтээлийн хувьд үеийн найз МУГЖ Т.Ариунболд буюу Бооёогийнхоо “Шинэ үе” хамтлагтай хамтран хэд хэдэн хошин шогийн тоглолт зохион байгуулсан. Үүнийхээ дараа бие даасан прадокшнтай болсноо зарласан ч доривтой бүтээл хийгээгүй.
Хувийн амьдралын тухайд тэрээр энэ онд буюу 2021 оны дөрөвдүгээр сард 46 насандаа хэнз үрийн зулай үнэрлээд байгаа билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!