Нийгэм

У.ХҮРЭЛСҮХ: БИ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДВОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭ НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАЙРЛАН ХАМГААЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.
Үнэмлэхээ гардан авсны дараа У.Хүрэлсүх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Надад асар их хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон журмын нөхөд болон та бүхэнд чинь сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол маш хариуцлагатай сонгууль. Сонгуульд нэр дэвшигч нартаа амжилт хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсад маш анхааралтай ажиглаж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнөөр явуулъя гэж уриалмаар байна. Цар тахлын үед сонгуулийн зардлыг хэмнэж аль болохоор хямд зардлаар энэ удаагийн сонгууль зохион байгуулахыг уриалж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн. Энэ бол маш хариуцлагатай алба. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын шинэчлэхэд тусгайлан анхаарна. Хүн биш хууль засагладаг төртэй болох ёстой гэж үзэж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!