Нийгэм

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртжээ

УИХ, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр халдлагад өртжээ. Тодруулбал, өнөөдрийн 17:40 цагийн орчимд Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна түүнийг Д.Совд гэх иргэн цохисон байна. Толгой руу нь цохисны улмаас сайдын нүдний шил хагарч, нүүр нь шалбарчээ.

Иргэн Д.Совд биедээ хутгатай явсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн байна. Д.Совд нь сүүлийн өдрүүдэд сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэж буйгаа сошиалаар илэрхийлж байсан бөгөөд өнөөдөр ч мөн энэ асуудлаар БШУЯ-ны гадна фэйсбүүкээр лайв хийж байжээ.

Улмаар хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх гэлээ хэмээн сайд руу дайрч, дээрх явдал болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад КОВИД-19-ийн эсрэг вакцин хийх албан ёсны шийдвэр УОК болон салбарын яамнаас гаргаагүй байгаа билээ.

Ташрамд дурдахад, Л.Энх-Амгалан нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсон бол Д.Совд тус сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!