Нийгэм
Шинэ цэргүүдээ дэглэсэн байлдагч нарт 6 сарын хорих ял оноожээ
Шинэ цэргүүдээ дэглэсэн байлдагч нарт 6 сарын хорих ял оноожээ
Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж, “дэглэж” буй бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж, шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл өчигдөр уг хэрэгтэй холбоотой шүүх хурал болж, шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт зааснаар дарга захирагч нь захирагчдаа зодсон, хүч хэрэглэсэн, О болон Э нарт мөн хуулийн 28,4,1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сарын хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ялыг нь эдлүүлэх шийдвэр гаргажээ.