Нийгэм

Д.Галбаяр: Одоо хая лдаа! Яасан их хэл ам зарга хийх дуртай юм бэ”

Соёлын тэргүүний ажилтан Г.Дашхүү агсны хүү, “Go”студийн захирал, найруулагч Д.Галбаяр “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч” зэрэг олон инээдмийн уран сайхны киноны найруулагчаар ажилласан чадварлаг уран бүтээлч. Гэхдээ найруулагч гэхээсээ илүү түүний гэр бүл болох Т.Хулангийн гэр бүлийн хүн гэдгээр нь үзэгч олон илүү таньдаг гэвэл хилстэхгүй.

25 дугаар суваг ТВ-ээс зохион байгуулагддаг 21 мянга шоунд түүний гэр бүл, цахим орчны цуутай залуус болох Positive Mongolia гийн Түвшинбаярын гэр бүлтэй өрсөлдсөн.  Шоуны ялагчаар Түвшинбаяр, Дөлгөөн нар тодорсон бөгөөд манай хоёр зохион байгуулагч нарт тун сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд хэд хэд жиргээд амжсан.

Харин шоуны хэл ам одоо болтол тасрахгүй байгаа тухайгаа өөрийн 90 мянган дагагчтай фэйсбүүк хаягаараа бичжээ. Энэ тухайгаа “Уг нь тэр 21000 шоунд ороод хожигдоод асуудал дууссан гэж бодсон юмсан. Гэтэл хэл ам нь дуусдаггүй ээ! Чатаар хүртэл орж ирж загнаад байх юм. Түвшээ Дөлгөөнөө хоёроо Шведэд байгаа ээждээ юмуу эгчдээ хэл тэгэх үү! Та бүгд ялагч болоод дууссан шүү дээ! Positive Mongolia-гийн шүтэн бишрэгчид одоо тайвшир тэгэх үү! Ялагч болчихоод уурлаад хямраад байгааг ойлгохгүй юм.Одоо хая лдаа! Яасан их хэл ам зарга хийх дуртай юм бэ” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!