Нийгэм

Батлан даалтад гарсан Т.Чимгээ нөхрийн хамт БАЙР ТҮРЭЭСЭЛЖЭЭ…

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өнгөрсөн баасан /2021.05.14/ гарагт батлан даалтад гарч, суллагдсан билээ.

Учир нь, Улсын Дээд шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэж, шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон тул батлан даалтад гаргаж, суллах шийдвэрийг гаргасан байдаг.

Тэгвэл батлан даалтад гарч, суллагдсан Т.Чимгээ гэр бүлийн хүний хамт Улаанбаатар хотод, хороололд байр түрээсэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгээс суллагдсан өдрөө ахаараа дамжуулж хорих ангийн эмч, ажилчдад баярлаж байгаагаа илэрхийлсэн. Түүнээс өөрөө хэвлэлийнхэнд ямар нэгэн тайлбар, ярилцлага өгөөгүй юм.

Түүний ах Т.Хүрэлбат өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад гомдол гаргахаа мэдэгдсэн. Түүнчлэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад байх хугацаанд нь амь нас, эрүүл мэндийг нь төр, засгийнхан хариуцахаар болсон билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!