Нийгэм

Талийгаачийн охин: Вакцин хийхдээ ээжийн даралтыг үзээгүй гэсэн,ээж маань вакцин хийлгээд амиа алдчихлаа

Монгол орон даяар вакцинжуулалт эхэлсэн. Хүн бүрийг хамрагдахыг уриалга болгож, хийлгэсэн хүн бүрт 50000 төгрөг амласан.
Нэгэн иргэн цахим хуудаснаа гомдол гаргасан байна. Түүний ээж нь төрөөд сар болж байжээ. Нэг сар болоод вакцин хийлгэж болно гэсэн эмчийн үгээр вакцинаа хийлгэсэн байна.
“Ээж минь 2021оны 5 сарын 9нд Хятад вакцины 1-р тунгаа хийлгээд маргааш нь буюу 5 сарын 10ны 21цаг 40 минутаас 22цагийн хооронд 44насандаа тэнгэрт халилаа. Ээж минь нялх биетэй (1сартай) хууч өвчин огт байхгүй. Вакцин хийсэн эмч нь төрөөд нэг сар болсон бол хийлгэж болно гэсэн. Гэвч ганцхан хоногийн дотор нялх дүү болон биднийгээ орхин одлоо.
Тиймээс бидний хувьд маш их гомдолтой байнаа. Тэр том дарга сайд нарт нь хүртэл дэмжээд шэйрлээд өгөөрэй!
ЭНД ОЛОН ХҮҮХЭД ӨНЧИРЧ БАЙНА ГЭВЧ ТЭД НУУСААР БАЙНА” гэжээ. Гүн эмгэнэл илэрхийльe.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!