Нийгэм

Ерөнхий сайд хоригдож байгаа Н.Түвшинбаярыг цаашид Олимпийн хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй гэлээ

Өнгөрсөн сарын эхэнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, багын найз улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн хэрэгт яллагдагчаар татагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй.

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл үеэрээ Н.Түвшинбаярын ” Н.Түвшинбаяр аварга цаашдаа Олимпийн хорооны ерөнхийлөгч Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй. Тэр хүнд алдаа оноотой зүйл бий. Миний зүгээс Н.Түвшинбаяр аваргын зөв, буруу гэж хэлэх нь ёс зүйгүй асуудал. Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн нэгэн цагт, долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын дараа Монголчуудыг эргэн нэгтгэсэн, Монголд олимпийн анхны алтан медалийг авч ирсэн гавьяатан мөн үү гэвэл мөн. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Н.Түвшинбаяр аваргын амжилт, Олимпийн хорооны Ерөнхийлөгч, нэг найзыгаа зодсон асуудал нь тусдаа” гэсэн юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!