Нийгэм

Вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг шилжүүлж эхэллээ

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан.
Уг урамшуулал нь дархлаагаа сайн тогтооход дэмжлэг үзүүлж, амин дэм авахад зориулж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан.
Тэгвэл Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлсэн байна. 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!