Нийгэм

Г.Уянга: Хуулиараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-д заасны дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ.

Үндэсний аудитын газар МАН-аас 1, АН-аас 2, Хөдөлмөрийн Үндэсний Намаас 1 нийт дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Уянга МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэлээ.

Тэрбээр, “Үндсэн хуулийн 30.2-т “…сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан…” иргэнийг МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгоно гэж заасан. У. Хүрэлсүх 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч гишүүнээсээ татгалзаж Австралид 4 жил амьдарсан билээ. Тэр 2016 оны 7-р сард эх орондоо иржээ. Ингээд ҮХ-д заасан сүүлийн 5 жил тасралтгүй МУ-д оршин суусан байх ёстой нэр дэвшигчийн шалгуурыг хангахгүй болсон байна.

ҮХЦ энэ асуудлыг судалж анхааралдаа авсан гэж найдъя!” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!