Нийгэм
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ДОЛООДУГААР САРЫН 1-4-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл өглөө.
Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгасан бөгөөд шалгалтыг долоодугаар сарын 1-4-ний хооронд авахаар болжээ. Түүнчлэн танхимаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.