Нийгэм

Хойд эцэг нь долоон сартай хүүхдийн хөлийг хугартал цохиж, хүнд гэмтэл учруулжээ

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй цагдаагийн 102 дугаарын утас руу залган тусламж хүсжээ. Дуудлагын дагуу цагдаагаас ирж, хойд эцгийнхээ зодуурын золиос болсон хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Долоон сартай нялх хүүхэд тус эмнэлэгт долоо хоногийн зайтай хоёр удаа хүргэгдэн ирсэн бөгөөд хүүхдийн хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байжээ.

Хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирж буй хүүхдийн тоо энэ жил өмнөх жилээс хоёр дахин буурсан. 2021 он гарсаар 40 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирсэн ч удаан хугацаанд хүчирхийлэлд байсны улмаас илүү хүнд гэмтэл аваад ирж байна.

Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн. Хүүхдүүд хүнд гэмтэл аваад  ирж байна” хэмээн ГССҮТ-өөс мэдээлэв.

АНХААРУУЛГА!!!: Цар тахлын улмаас хүмүүс гэртээ байгаа энэ үед иргэн, айл өрхүүд сонор сэрэмжтэй байж, хөрш айлд тань хүчирхийллийн шинжтэй дуу чимээ гарвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулж иргэний журамт үүргээ биелүүлэхийг сануулж байна. 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!