Нийгэм

О.АМАРТҮВШИН: ӨР, ЗЭЭЛИЙГ НЭГ УДААДАА ТЭГЛЭЖ, ШИНЭ ГАРААНААС ЭХЭЛБЭЛ ҮҮН ШИГ ДЭМЖЛЭГ ҮГҮЙ

 


ТҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж ТҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдээд байгаа билээ.
Тэрээр “Нийгмийн даатгалын санд 190 тэрбумын төгрөгийн өр үүссэн. Нийт 50 мянган орчим аж ахуйн нэг бүртгэлттэй байгаагаас 55 орчим хувь нь өртэй байна. Энэ 55 хувь дахь өртэй компаниуд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах боложгүй нь тодорхой. Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг муу зээлдэгчийн бүртэглээс хасч, дахин шинэ гараанаас эхэлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна” Үнэхээр нийгэмд энэ асуудал хүлээлт үүсгээд байгаа. Аар саархан зүйлээс болж Монголбанкны хар жагсаадтад орсон иргэн, аж ахуйн нэгж олон. Цар тахлын энэ хүнд цагт нэг удаадаа энэхүү өр, зээлийг тэглэж, шинэ гараанаас эхэлбэл үүн шиг дэмжлэг үггүй.
ТҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшиний санаачилга, саналыг дэмжин төр, засагт Монголбанкинд хандахаар болж гарын үсэг цуглуулаад эхэлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!