Нийгэм

Ерөнхийлөгч хүүхэд бүрд 100 мянган төгрөг хугацаа заалгүй олгох зарлиг гаргав.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэм жийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлжээ.

Энэ зарлигийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Төрийн аливаа бодлого улс төрийн сонгуульд чиглэсэн явцуу зорилгын хүрээнд бус улс орны нийгэм, эдийн засгийн хөгжи л, иргэдийн ахуй амьдра л, хэрэгцээнд үндэслэсэ н байвал зохих тул коро навиру ст халдвар /COVID-19/-ын ца р т ахлаас үүдэлтэй хүндрэ лийг даван туула х, г ам шги йн үеийн болон хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны /ца р та хлын тарха лтыг дарж зогсо осны дараах/ үеийн х үндрэ л, эдийн засгийн хямра л, бэрхшээлийг шийдвэрлэ х шаардлагын үүднээс хүүхдий н мөнгөний бодлого /хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмж/-ыг хугацаагүй хэрэгжүүлж, дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай:

1/ Арван найм хүртэлх насны хүүхэд бүрд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хүүхэд бүрд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн тэтгэм жийг хугацаа заахгүйг ээр үргэлжлүүлэн олгох;
2/ “Хүүхдийн мөнгө”-ний бодлого нь хүүхэд бүрийг эр х тэгш нөхцө лөөр ханга х, боловсрох, х үмүүжи х, хөгжих нөхцөл боломжийг бий болгох агуулгата й, хүүхэд бүрд чиглэсэн, халамжийн гэхээс илүүтэй Монгол төрийн хүн амын бодлого гэдгийг анхаарч, хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмжийг 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөс бууруулахгүйгээр тогтмол олгох, цаашид энэхүү мөнгөн тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн оновчтой бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

Хоёр. Зарлигийн биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж, цаашид энэ журмын дагуу улирал тутам танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.”

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!