Нийгэм

Л.Гүндалай эхнэрээ намын дарга болгов

Ардчилсан намын даргын сунгаанд С.Эрдэнийн талаас өрсөлдөж байсан Л.Гүндалай албан ёсоор Ард түмнээ хайрлая намаасаа гарсан бололтой. Учир нь, Ард түмнээ хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

Ард түмнээ хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэсэн байна. Ард түмнээ хайрлая намын даргаар сонгогдсон Л.Аззаяа нь Л.Гүндалайгийн эхнэр. Ийнхүү зарим улстөрчид эхнэрээ улс төрийн нам хүртэл бэлэг болох нь. Ингэхэд Ард түмний намд Л.Гүндалайгийн эхнэр, ах дүү хамаатан саднаас өөр гишүүн байна уу.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!