Нийгэм

МАН, МАХН хоёр нэгдэхээ албан ёсоор зарлана

 

Улмаар “МАН, МАХН: Нэг зорилго, нэгдмэл бодлого сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр хоёр нам нэгдэх болсныг зарлалаа.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хоёр намын нэгдэх ажил амжилттай явж байна. Энэ цагт хоёр нам нэгдэж улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй . Хоёр намын зүгээс хамтын гэрээгээ байгуулж, намын их, бага хурлуудаа товлон зарлана. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа гэлээ.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН, МАН-тай эвлэлдэн нийлж, ард түмнийхээ эрх ашигийг дээдлэн эв санаагаа нэгтгэн ажиллана. УИХ-д 62 суудалтай МАН-тай манай нам угшил, үүсэл, санаа зорилго нэгтэй нам. Зорилго нэгтэй тул МАХН нь өрсөлдөх биш МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг дэмжинэ. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллана гэв.
Хоёр намын нэгдлийн талаар удахгүй МАН, МАХН-ын дарга нар албан ёсны мэдэгдэл хийж зарлах ажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!